БЗД-ийн “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг”-ууд тодров

  • 0
  • 85
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

БЗД-ийн “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг”-ууд тодров

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 27 дахь удаагийн уралдаан амжилттай болж өнгөрлөө. Тус уралдаанд дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 15 сургуулийн сурагчид оролцож авьяас чадвараа сорьсон юм.

 Тус наадмын Тэргүүн байрыг Баатар хот Москвагийн нэрэмжит Улсын тэргүүний  33 дугаар сургууль эзэлсэн бол Хо-Чи Миний нэрэмжит Улсын тэргүүний 14 дүгээр сургууль удаалсан байна. Харин гутгаар байранд Дотоод хэргийн их сургуулийн ахлах сургууль байранд орж, СЭЗИС-ийн харьяа “Эрхэм баян эрдэм” дунд сургууль тусгай байр эзэлсэн байна.

Түүнчлэн энэ үеэр дүүргийн Шилдэг найруулагч багш, Шилдэг удирдаач багшийг тодрууллаа. Шилдэг найруулагч багшаар 48 дугаар сургуулийн Б.Оюунчимэг, Шилдэг удирдаач багшаар 85 дугаар сургуулийн Т.Алтанзул нар тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх