Улсын үзлэгээр ‘’Маш сайн хангалттай’’ үнэлэгдлээ

  • 0
  • 124
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Улсын үзлэгээр  ‘’Маш сайн хангалттай’’ үнэлэгдлээ

 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах төв комисс Баянзүрх дүүрэгт гурван өдөр ажиллалаа.

Тус улсын үзлэгээр архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч буй ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч сайжруулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын явц байдлыг тогтоосон юм.

Тухайлбал дүүргийн Засаг даргын Тамгын газрыг Төрийн ажлын зохион байгуулалт, Архив, Албан хэрэг хөтлөлт болон дүүргийн Засаг даргын Тамгын газарт Мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал гэсэн 4 үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгуулж ‘’Маш сайн хангалттай’’ үнэлэгдлээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх