“Лейкерс”, “Нетс” багийг Хятадын үзэгчид найрсгаар угтжээ

  • 0
  • 128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Пүрэв гарагт БНХАУ-ын Шанхай хотноо болсон Лос-Анжелес Лейкерс” болон Бруклин Нетс” багийн улирлын өмнөх эхний тоглолтыг үзэгчид халуун дотноор хүлээн авж үзжээ. 

Хонконгийн жагсаалын талаарх Хьюстон Рокетс” багийн ерөнхий менежер Дерил Моригийн жиргээнээс үүдэлтэй БНХАУ болон АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ маргааныг үл харгалзан уг тоглолтыг хуваарийн дагуу зохион байгуулсан байна. 

Шанхай хотын Mercedes-Benz” аренад Бруклин Нетс” баг Лос-Анжелес Лейкерс”-ийг 114-110 онооны харьцаагаар буулган авсан бөгөөд уг тоглолтыг Хятадын төрийн далбааг барьж, сагсан бөмбөгийн өмсгөл өмссөн олон зуун хүн үзжээ. 

Д.Моригийн жиргээнээс үүдэлтэй нөхцөл байдлын улмаас уг хоёр багийн тоглолтыг цуцалж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байсан юм. Энэ долоо хоногт өөр бусад олон арга хэмжээг цуцалсны дунд пүрэв гарагийн тоглолтын өмнө болон дараа зохион байгуулах хэвлэлийн бага хурал багтаж байжээ. 

Лейкерс” болон Нетс” багийн тоглолтыг хуваарийн дагуу зохион байгуулсан нь Хятадын эрх баригчид болон NBA”-н хооронд үүссэн нөхцөл байдал намжсаныг илтгэж байна хэмээн ажиглагчид үзжээ. 

Хьюстон Рокетс” багийн ерөнхий менежер Твиттер” хуудсан дахь нийтлэлээ тун удахгүй устгаж, хүлцэл өчсөн боловч уг явдал NBA”-д олон тэрбум ам.долларын хохирол учруулах төлөвтэй байна. NBA”-н хувьд Хятад улс нь хамгийн том хөгжиж буй зах зээл юм. 

Түүнчлэн Хятадын тамирчин Яо Мин Хьюстон Рокетс” багт тоглож байсан тул Хятадын иргэд уг багийг ихээхэн дэмждэг байжээ. Харин дээр дурдсан асуудлын улмаас энэ долоо хоногт Хятадын компаниуд Хьюстон Рокетс” болон NBA”-тэй байгуулсан бизнесийн ажиллагаагаа түр хугацаагаар зогсоох юм уу цуцлах шийдвэрийг гаргажээ. 

 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх