Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

  • 0
  • 138
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Дорноговь аймгийн Мандах сумын Баянхошуу багийн Аргалант-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 48 км-т өнөөдөр буюу 2019.10.11-ний өдрийн 01:08 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Онцгой байдлын газарт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Батсугираас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх