Монголын ирээдүйд заналхийлсэн “Үдийн хоол хөтөлбөр”

  • 0
  • 135
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Анх 2006 онд үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Ингэхдээ нэг хүүхдэд өгөх үдийн цайг 600 төгрөгийн нормативтой байхаар шийдвэрлэсэн. Гэвч нэг хүүхэд 600 төгрөгөөр өдөрт авах илчлэг болон бусад зүйлсээ авах боломжтой эсэх нь эргэлзээтэй байсаар хэд хэдэн удаа нэг хүүхдэд ногдох мөнгөн дүнг нэмсэн.

 

Эцэст нь үдийн цай” хөтөлбөрийг үдийн хоол” болгож өөрчлөх тухай санал санаачлага гарч өдгөө үдийн хоолтой болсон ч байдал дээрдсэнгүй.

Анх хүүхдийн төлөө гэсэн сэдэлтэй эхэлсэн хөтөлбөр өнөөдөр хэн нэгний бизнес, ашиг хонжоо олох хэрэгсэл болон хувирсан нь харамсалтай. Тодруулбал нийслэлийн 97-р сургуулийн үдийн цайнд хэн ч тоож идэхээргүй түлэнхий талх өгч байгааг олон нийтийн хэрэгслээр цацсан.

Удалгүй мөн л нийслэлийн гэх тодотголтой 1-р сургуулийн үдийн хоолны асуудал яригдаж эхэллээ. Нэгдүгээр сургууль өмнө нь долоо хоногт гурван удаа халуун хоолтой үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан ч хуучин болон шинэ хоёр цайны газрын маргаанаас болж өнөөдөр үдийн хоол гэхэд хэцүү хор тарааж байна гэв.

title=

 

Доорх бичлэгээс харахад гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалах хугацаа, горим, орц найрлага нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг эмчийн хяналт, шинжилгээний бичиггүй тарааж байгааг тус сургуулийн багш эсэргүүцэж бичлэг хийсэн байна. Мөн ямар нэг байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй ч байж мэдэхээр зүйлүүд яригдаж байгаа нь харамсалтай.

Үнэхээр Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулж байгаа бол өгсөн шиг өгдөг баймаар. Хоёрын хооронд хор, хоол нь мэдэгдэхгүй энэ мэт зүйл хүүхдэд өгч байгаа бол бүр болих хэрэгтэй.

Өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ажлаа ямар төвшинд хийж байгаа нь үүнээс харагдахаар байна. Тэр дундаа НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун камерын өмнө сүртэй сүртэй юм ярьж хамаг мэргэжилтнээ зандраад байж харагддаг. Гэтэл нийслэлийн зарим сургуулийн бодит байдлыг иргэд, багш нар өөрсдөө нийгэмд ил гаргаж тавих нь байж болох асуудал уу? Танай НМХГ хэзээ ажлаа хийж эхлэх вэ Л.Эрдэнэчулуун дарга аа?

 

эх сурвалж: FACT.MN

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх