ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хятад улсын өмнөд хэсгийн Хайнань мужийн оршин суугчдын15.2хувийг 60-аас дээш насныхан эзэлж байгааг мужийн эрүүл мэндийн хорооноос гаргасан судалгаанд онцолжээ.
Хайнаньд одоогоор 9.2 сая хүн оршин суудаг агаад тэдний 1.4 сая нь ахмад настан байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 140 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Нарийвчлан харвал, 60 орчим насны хүмүүсийн тоо 58 мянгаар, 65 орчим насныхны тоо 45 мянгаар, 80 орчим настай ахмадын тоо 20 гаруй мянгаар нэмэгдсэн байгаа юм.
Түүнээс гадна Хайнаньд 100 насыг давсан ахмад настан 2200 орчим байдаг агаад тэдний хамгийн өндөр настай нь өдгөө 119 нас хүрч буй. Сүүлийн 10 шахам жилийн хугацаанд буюу 2010 оноос хойш мужийн хэмжээнд ахмад настны тоо өсөж, хүн амын насжилт нэмэгдэх хандлага ажиглагдсаар ирсэн бөгөөд 2030 он гэхэд арлын хүн амын дундаж наслалт 80 болно гэж судлаачид таамаглаж байна.