Сайжруулсан түлшинд зарласан “Өндөржүүлсэн бэлэн байдал”

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Нийслэлчүүдийн хувьд гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулах ажлыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол гаргаж, энэ оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахгүй, хэрэглэхгүй байхаар тогтсон. Тогтоолтой холбогдуулан түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, түүнийг сайжруулсан түлшээр орлуулан хэрэглэхээр болсон.  

Энэ дагуу “Таван толгой түлш” ХХК сайжруулсан түлш үйлдвэрлэн, гэр хорооллын иргэдэд түгээж байгаа хэдий ч хүйтний улирал эхлэхтэй холбогдуулан тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын ажилд учирсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрөгч даваа гарагт хуралдсан Нийслэлийн онцгой комиссын хурлаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах захирамж  гаргасан.  

Тэгвэл өчигдөр Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих ажлын төлөвлөгөөг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд Хангарди ордонд хэлэлцэн баталлаа. Есөн заалт бүхий тус төлөвлөгөөг энэ сарын 05-ны өдрөөс эхлэн нийслэлийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд, төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

width=748

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл хуралдаанд хүрэлцэн ирж, нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангах ажлыг өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх