Хонконгийн эрх баригчид жагсагчдад нүүрээ халхлахыг хориглоно

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хонконгийн эрх баригчид жагсагчдад нүүрээ халхлахыг хориглоно

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам олон нийтийн арга хэмжээний үеэр баг өмсөхийг хориглохоор төлөвлөж байна. Холбогдох шийдвэрийг тэрбээр өнөөдөр сайд нарын танхимын гишүүдтэй уулзсаныхаа дараа мэдэгдэхээр төлөвлөж байгаа тухай South China Morning Post” сонин Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ. 

Шинэ журам нь Хонконгт дөрвөн сар орчим үргэлжилж байгаа олон нийтийн эмх замбараагүй байдлыг эрчмийг сааруулах зорилготой аж. 

Хууль зөрчигчдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн жагсаал Хонконгт энэ зуны эхээр эхэлсэн билээ. Кэрри Лам энэхүү төслөөс татгалзсан хэдий ч жагсагчид эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжилсээр байгаа юм. Жагсагчдын олонх нь метроны буудлуудад эвдэн сүйтгэх үйл ажиллагаа явуулж, цагдаа нар руу чулуу, шатамхай бодис бүхий шил шидэж байгаа юм. Тэд бүгд нүүрээ багаар халхалдаг учраас эмх замбараагүй байдалд өдөөн турхирагчдыг хэн болохыг нь тогтооход хүндрэлтэй байгаа аж.

БНХАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр буюу өнгөрөгч мягмар гарагт Хонконгийн олон дүүрэгт зохион байгуулсан томоохон жагсаалуудын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн болсон юм. Хэт давруу үзэлт идэвхтнүүд гудамжуудыг хааж, галдан шатааж, эмх журам сахиулагчид руу тоосго болон шатамхай бодис бүхий лонх шидсэн байна. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэжээ. Мөргөлдөөний үеэр цагдаа нар руу бүлэглэн дайрахад оролцож байсан 18 настай оюутан сумны шарх авсан юм.

 

 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх