Нью-Йорк хотод алдарт эмэгтэйчүүдийн хөшөөг босголоо

  • 0
  • 134
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Америкийн Нью-Йорк хотод  дэлхийн алдартай арван эмэгтэйд зориулсан хүрэл хөшөөг бариад байна. Нью-Йорк хот дахь хөшөөнүүдийн ихэнх нь эрэгтэйчүүдэд зориулагдсан байдаг учраас ийнхүү алдарт эмэгтэйүүдийн хөшөөг босгож, жендерийн  тэгш байдлыг сурталчлахыг зорьжээ.

Нийгэм дэхь эмэгтэйчүүдийн манлайллын үлгэр дуурайлал болсон арван эмэгтэйн хүрэл хөшөөг даваа гарагт олон нийтэд танилцууллаа. Америкийн телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфрэй болон Африкийн Зимбабве улсын эрдэмтэн, охид эмэгтэйчүүдийн боловсролын  төлөө тэмцэгч Терерай Трент зэрэг дэлхийд танигдсан эмэгтэйчүүдийн хөшөөг босгоод байна. Опра Уинфрэй болон Трент нараас гадна Байгаль экологийн төлөө тэмцэгч Жэйн Гүддол, ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцлээрээ нэрд гарсан, зохиолч, хөтлөгч Жэнит Мок, Америкийн химич Трэйсе Дайсон, зохиолч Шерил Стрэйд, гимнастикч Габриэль Дуглас гэсэн алдарт эмэгтэйчүүд ч багтаж байгаа юм. Тэгш эрхийн төлөөх эдгээр хөшөөг барих төслийг Австралийн хосууд болох уран бүтээлч Гилли болон Марк Счаттнер нар санаачлан хэрэгжүүлсэн юм байна. Эхнэр, нөхөр хоёр Нью-Йорк дахь алдарт хүмүүст зориулан босгосон хөшөөнүүдийн гурав хүрэхгүй хувь нь л эмэгтэйчүүдийнх байгааг онцолжээ. 

Эмэгтэйчүүдийн нийгэм дэх үүрэг оролцоог таниулах, сурталчлах үүднээс ийнхүү төслөө хэрэгжүүлэхээр шийджээ. Зимбабве улсын эрдэмтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Терерай Трент л гэхэд  эмэгтэйчүүдийн боловсролын төлөөх дуу хоолой болж ирсэн юм. Зимбабве улсын эгэл хөдөө нутагт өссөн Трент хүүхэд байхдаа жендерийн ялгаварлан гадуурхалтаас үүдэж сургуулиасаа хасагдаж байсан юм. Гэвч тэрээр бие даан уншиж, бичин сурч байжээ. Үүгээр зогсохгүй Терерай Трент 1998 онд АНУ-ыг зорьж, тэндээ магистр болон докторантын зэрэг хамгаалж байжээ. Нэрт Хөтлөгч Опра Уинфрэй Зимбабве улс дахь охид, эмэгтэйчүүдийн боловсролын төлөө тэмцэгч Трентэд 1.5 сая америк долларын хандивыг 2011 онд өгч байсан юм. Энэ хандивыг мөнгийг Зимбабве улсад бага сургууль барихад зарцуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх