Мөнгөн усаар алт угаасан БНХАУ-ын долоон иргэнийг саатуулав

  • 0
  • 100
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Мөнгөн усаар алт угаасан БНХАУ-ын долоон иргэнийг саатуулав

БЗД-ийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байранд Химийн бодис илэрлээ гэсэн дуудлага мэдээлэл есдүгээр сарын 30-ны 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.

Тус дуудлага мэдээллийг шалгахад тухайн байранд түр оршин суух хаягтай БНХАУ-ын иргэд мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. 

Уг асуудалд БНХАУ-ын 7 иргэнийг холбогдуулан шалгаж эхэлжээ. Тухайн хэргийн газар цагдаа байгууллага, онцгой байдлын газар, МХГ, тагнуулын байгууллагын ажилчид шалгалтын ажиллагааг явуулсан байна. 

 shuud.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх