Гадаад худалдааны хэлэлцээр болох сургаар алтны ханшийн уналт нэмэгдлээ

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Тасралтгүй өсөөд байсан алтны ханш саяханаас өсөлтөө зогсоож, унаж эхэллээ. Сар гаруйн өмнө 1,500 ам.долларыг даваад байсан алтны ханш 1,467-т хүрч буурчээ. Ийнхүү сүүлийн гурван сарын доод хэмжээнд хүрснээр сүүлийн нэг жилийн хугацааны хамгийн их уналтыг үзүүлээд байна. Гадаад худалдааны дайн, геополитикийн эрсдэлээр тэжээгдэж байсан алт энэ удаад нөхцөл байдал намжмагч уналтад ороод байна. Энэ долоо хоногийн эхээр 1,500-тай байсан ханш хоёр хоногийн дотор 1,467-д хүрээд байна. Учир нь АНУ болон БНХАУ гадаад худалдааны хэлэлцээрээ 10-р сарын 10-11-ний хооронд үргэлжлүүлэхээр хүлээгдэж буй нь алтанд хөрөнгө оруулах сэдлийг намжааж өглөө.

Мөн АНУ ба Ирантай үүсээд байсан хурцадмал байдал намжихийн зэрэгцээг Трампт итгэл үл үзүүлэх асуудал ч замхарч байна. Ийнхүү улс төр, геополитикийн эрсдэл намжсан нь ханш хурдацтай буурах үндэслэл болов. Өнгөрөгч шөнө 23:00 цагийн орчимд 1,485-д хэлбэлзэж байсан ханш 1 цагийн дотор 20 ам.доллараар буурч 1,465-т хүрчээ. 

width=678
 

“Цаашид богино хугацаанд ханш буурах нөхцөл байдал үргэлжлэх төлөвтэй байна. Ханш өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэт хөөсрөөд байсан. Ийм хэмжээний корреци орж ирэх нь тодорхой байсан ч гагцхүү хэзээ вэ гэдэг нь тодорхой бус байлаа. Энэ ханшийн уналт манай алт олборлогч компаниудад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болж эхэллээ. Учир нь алтны компаниуд намар хамгийн их олборлолт хийж орлогоо бүрдүүлдэг. Мөн энэ жил Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурсан байна. 

Оны эхнээс наймдугаар сарыг дуустал хугацаанд тушаагдсан алтны хэмжээ өмнөх оноос 2.5 тн-оор бага байна гэсэн үг. Энэ утгаараа Монголбанкны алтнаас бүрдүүлэх гадаад валютын нөөц үлэмж хэмжээгээр дутаж эхэллээ. Энэ байдал аажимдаа төгрөгийн ханшид ч дарамт учруулах эрсдэлтэй” гэж Голомт банкны Гадаад арилжааны албанаас дүгнэжээ. 

Нэмэлт мэдээлэл: Гадаад зах зээлийн талаар илүү их мэдээлэл, мэдлэгтэй болохыг хүсвэл 99664477 утсаар холбогдож жагсаалтанд бүртгүүлээрэй. Ингэснээр та тогтмол мэдээлэл, судалгааг хүлээн авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхах болно.

IKON.MN

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх