ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
2019 оны есдүгээр сарын 30-ны 16.00 цагийн орчимд АТГ -аас ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүдийн өрөөнд нэгжлэг хийж, тус яамны хоёр мэргэжилтэнг саатуулжээ.
Энэ талаар АТГ-аас тодруулахад “Ийм ажиллагаа явагдсан нь үнэн. Хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулан шалгаж байна. Үргэлжлүүлэн хорих эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэнэ гэв.
Тодруулбал, зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг саатуулаад байгаа аж.