Дорнод аймаг дахь 327-р ангийн цэргийн албан хаагч амиа алджээ

  • 0
  • 124
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Хадлан хадахаар явж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Дорнод аймаг дахь 327-р ангийн цэргийн албан хаагч энэ сарын 11-ны өдөр хадлан хадаж яваад амь насаа алджээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус ангийн захирагч цэргүүдээ хувийн компанид ажиллуун,  ажил хийлгэдэг байсан гэх мэдээлэл байгаа юм.

Ингэхдээ цэргүүдийг өдрийн 15000-20000 төгрөгний цалинтайгаар ажиллуулдаг байсан аж. Цэрэг амиа алдсан гэх мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штаб болн 327-р ангийн албан хаагчид нууцалж байгаа гэнэ. Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалахын сайдын харьяаны байгууллага.

Салбарын сайд нь тус хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс нууцалж байгаа гэдгийн мөн эх сурвалж хэлж байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх