Саудын Араб анх удаа аяллын виз олгоно

  • 0
  • 73
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Саудын Араб анх удаа аяллын виз олгоно

Саудын Араб улс газрын тосонд суурилсан эдийн засгаа солонгоруулахын тулд анх удаа жуулчдад зориулан гадаад эмэгтэйчүүдэд тавьдаг хувцасны шаардлагаа сулруулсан байна.

Тодруулбал, гаднын жуулчин эмэгтэйчүүд өмнө нь Абаяа гэх урт нөмрөг өмсөх ёстой байсан бөгөөд одоогоос эхлэн өмсөх шаардлагагүй болж байна. Үүний оронд арай энгийн хувцас өмсөх боломжтой болсон гэж тус улсын Аялал жуулчлал, үндэсний өв хариуцсан газраас мэдээлжээ.

Мөн бямба гарагаас эхлэн 49 орны жуулчид цахим аппликейшнээр дамжуулан жуулчны виз мэдүүлэх боломжтой болж байгаа аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх