Онц аюултай гэмт хэрэгтнүүд айлд нэвтэрч бурхан дээрэмдсэн хэрэг гарав

  • 0
  • 150
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Өвөрхангай аймаг, Хархорин сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэний гэрт 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд үл таних хоёр хүн нэвтэрчээ. Улмаар хутга тулган 12-15 см өндөртэй алтан шармал “Ямандаг” бурхан, 15-17 см өндөртэй хүрэл “Дамдинчойжоо” бурхныг дээрэмдсэн ноцтой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг гэмт хэргийг 2- 3 удаагийн ял шийтгэлтэй, шүүхээс онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан “Х”, “Б”, “Д” нар бүлэглэн үйлдсэн байжээ. Тэд дээрэмдсэн бурхнаа 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бусдад зарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч илрүүлэн, алдагдсан бурхдыг бүрэн бүтэн хураан авч хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх