“Galaxy Fold”-ыг АНУ-д худалдаалж эхэлнэ

  • 0
  • 83
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Samsung” компанийн Galaxy Fold” эвхэгддэг ухаалаг гар утсыг энэ долоо хоногийн сүүлээс АНУ-ын зах зээлд худалдаалж эхлэх төлөвтэй байна. Galaxy Fold” баасан гарагаас эхлэн Best Buy”, AT&T”, Samsung ” компанийн сонгогдсон дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхлэх бөгөөд хар, мөнгөлөг гэсэн хоёр өнгөний сонголттой байх ажээ.

Samsung” 2000 орчим ам.долларын үнэтэй эвхэгддэг төхөөрөмжөө АНУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос худалдаалж эхлэхээр төлөвлөж байсан боловч эвдрэл үүссэнтэй холбоотойгоор хойшлуулсан юм. Тухайн үед АНУ-ын шүүмжлэгчдэд шалгуулахаар өгсөн Galaxy Fold” гар утас эвдэрсэн бөгөөд учир шалтгааныг тогтооход зарим хүн төхөөрөмжийн дэлгэцийн хамгийн дээд давхаргыг салгасантай холбоотой байжээ. Samsung-ийн мэргэжилтнүүд Galaxy Fold” гар утасны бусад доголдлыг засварлаж, илүү бат бөх болгосон байна.

Зургаан камераар тоноглосон Galaxy Fold” гар утас нь 263 грамм жинтэй, 7.3 инчийн дэлгэцтэй /эвхсэн үед 4.6 инч/, 12 гегабайтын рамтай юм. Түүнчлэн дэлгэсэн үед 6.9 миллиметр зузаан байх бол эвхсэн үед байрлалаасаа хамааран 15-17 миллиметр зузаан болох ажээ. Android 9” үйлдлийн системтэй Galaxy Fold” гар утсанд тохиромжтой хавсралтуудыг хөгжүүлэхийн тулд Google”, Android”-ын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан гэж Samsung” компаниас мэдээлсэн байна. 

Э.Хулан

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх