Казахстан Хятадын нутгаар дамжуулан Ази руу нүүрс экспортолно

  • 0
  • 118
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Казахстан улс нь Хятадын Лянюнган боомтоор дамжин Зүүн өмнөд Азийн зах зээлд нүүрс экспортолно. Энэ тухай тус улсын Үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн сайд Роман Скляр мэдэгджээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарта Токаев анх удаа БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улс тохиролцсон байна. Казахстан нь жил бүр  хоёр сая тонн нүүрсийг Хятадын нутгаар дамжуулан тээвэрлэж экспортлохоор урьдчилсан хэлэлцээр байгуулжээ.

Казахстаны хувьд далайд гарцгүй орон бөгөөд Оросын нутгаар дамжин нүүрсээ экспортолдог. Сүүлийн жил Казахстаны экспортын нүүрсийг Оросын нутгаар дамжуулан тээвэрлэх асуудалд хүндрэл үүсээд байгаа юм.

Эргэн сануулахад, 2018 онд Казахстаны 14 сая тонн нүүрсийг Алс Дорнодын боомтоор экспортлох транзит тээврийн саналаас Оросууд татгалзсан удаатай. Оросын нүүрсний салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөнө гэж үзсэн.

Өнөөгийн байдлаар БАМ төмөр замын шинэчлэлтэй холбоотойгоор Казахстаны нүүрсний транзит тээврийг Оросын талаас  хязгаарлаж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сараас Оросын Засгийн газрын Украин руу нүүрс, газрын тос экспортлох хоригтой холбоотойгоор Казахстан болон Киргизийн нүүрсний Оросын нутгаар дамжих транзит тээвэр 60 орчим хувиар буураад байна. Энэ асуудлаар өнөөг хүртэл гурван улс тохиролцоонд хүрч чадаагүй байгаа юм. Оны эхний хагас жилийн байдлаар, Казахстан улс нийт 11 сая гаруй тонн нүүрс экспортолжээ.

Г.Од

Эх сурвалж: www.mongolianminingjournal.com

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх