Жил жилээр хөрөнгөжиж, тэрбумтан гишүүдийн эгнээнд багтсан Н.Учрал гишүүн

  • 0
  • 125
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Жил жилээр хөрөнгөжиж, тэрбумтан гишүүдийн эгнээнд багтсан Н.Учрал гишүүн

 

УИХ-ын гишүүдээ хөрөнгө чинээгээрээ дээгүүрт бичигдэж байгаа нэгэн бол УИХ-ын гишүүн Н.Учрал. Өнгөрсөн жил ард түмэн "амсах ч эрхгүй”  ЖДҮХ сангийн зээлийг аав нь тэрбумаар авчихсан үйл явдлыг Н.Учрал гишүүн үл тоож, "төлчихнө” хэмээн тодорч суусан. Амандаа ч хүрсэн. "Их Засаг” хэмээн вант улсынхан ийнхүү ЖДҮХ сан руу хуруу дүрсэн ч тэрбум төгрөгийг өдөрт нь шилжүүлж томорсон юм. 

Н.Учрал гишүүний хувьд УИХ-д нэг их үүрэг рольгүй нэгэн. Байсан ч байгаагүй ч түүнтэй түүнгүй парламентын ажил урагшилж байдаг гэсэн үг. Тэгвэл эрхэм гишүүн энэ хугацаанд хөрөнгөө хэрхэн зузаатгав. 

УИХ-ын гишүүн болохоос өмнө буюу 2015 онд жилийн 225 сая төгрөгийн цалинтай байсан Н.Учрал гишүүн 2016 онд 405 сая төгрөг, 2017 онд 377 сая төгрөг, 2018 онд 449 сая төгрөгийн  орлого олжээ. Нэг үгээр гурван жилийн дотор эрхэм гишүүн орлогоо 225 сая төгрөгөөр 449 сая төгрөг болтол нэмэгдүүлж чаджээ. Гэр бүлийн гишүүдийн орлого энэ хэмжээгээр өсжээ.  

Н.Учрал гишүүнийх гурван нийтийн орон сууц, хоёр зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. Эдгээр нь  хоёр тэрбум 535 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Nissan Tiida, Mercedes Benz-S550, Lexus-570, Lexus-570 маркийн 475 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн машинтай. 26 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай,  150 төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 86 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй гэжээ. 

2015 онд 875 сая төгрөгийн хадгаламжтай байсан Н.Учрал гишүүн 2018 онд нэг тэрбум 394 сая төгрөгийн хадгаламжтай болжээ. Нэг үгээр түүний орлого гишүүн болсноос хойш нэмэгдсээр тэрбумтан гишүүдийн эгнээнд багтаж чадсан байна. 

Эрдэнэс таван толгой ХК, Рояал Академи ХХК, Гоц жаалууд цэцэрлэг ХХК, Массив трейд ХХК, Грийн Ланд групп ХХК, Их Засаг олон улсын их сургууль ХХК, Эвэргрийнлайф ХК-иудтай. 


П.ГОО
Оллоо.мн 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх