Дуучин Б.Амархүүд таван жилийн ял төлөвлөж магадгүй

  • 0
  • 109
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын 461 дүгээр хаалттай хорих ангид саатуулж байна. Тэрбээр энэ сарын 19-20-нд шилжих шөнө машиндаа мансууруулах бодис хэрэглэсэн үйлдэл дээрээ цагдаагийнханд баригдсан гэнэ. Улмаар Хан-Уул дүүргийн шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Түүнчлэн дуучин залууд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Хар тамхи хэрэглэснээс гадна энэ төрлийн бодисыг хадгалсан нь цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах үндэслэл болжээ. Хэрэв гэм буруутай нь нотлогдвол тав хүртэлх жилийн ял оноох хуультай хэмээн эх сурвалж хэллээ.

Д.Мягмаржаргал

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх