Хувийн дунд сургуульд багшлахаар ирсэн гадаад иргэнийг хар тамхины хэргээр баривчилжээ

  • 0
  • 79
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь 2019 оны 08 дугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол улсад ирсэн бөгөөд түүнийг хар тамхины хэргээр баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Уг иргэн нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг 6 грамм хар тамхины төрөл хадгалж явсныг илрүүлжээ.  Мөн түүний биеэс шээс авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 06:45 цагт Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны үр дүнд уг этгээдийн БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс баривчилсан байна. 

Уг гадаад улсын иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна. Түүнд шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

У.Мандах

/

/
/

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх