Ж.Алдаржавхлан: Надад нэг санаа байна, Facebook-ийг Монголд гурван сар хааж үзвэл яадаг юм

  • 0
  • 78
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр сошиал сувгийн талаар сонин, содон санаачлагыг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан чухуйлгав. Тэрбээр "facebook гэж зөвхөн хүүхдийн ч биш Монголын асуудал болчхоод байна. Дуртай нь лайв хийдэг, юм зардаг, хүн доромжилдог том хэрэгсэл болсон. Цахим орчинд гэмт хэргээс хүүхдийг хамгаалахад facebook-ийн хувьд хэцүү байгаа. Надад нэг санаа байна. Facebook-ийг Монголд гурван сар хааж үзвэл яадаг юм. Тэгээд нөлөөллийг нь харвал яасан юм. Гэмт хэрэг ямар платформ руу шилжих нь үү. Facebook-гүй амьдарч болно шүү дээ. Тийм санаачилга гаргаж болохгүй юу. Бүх муу муухай зүйл фэйсбүүк дээр явж байгаа. Гурав юм уу нэг сарын хугацаатай хаахад олон зүйл харагдана даа. Цахим гэмт хэрэг facebook-тэй холбоотой юм уу үгүй юу гэдэг нь ч тодорхой болж эхэлнэ.

Одоо гадаа гарч тоглодог хүүхэд байхгүй болсон. Хүүхдийг яаж гадаа гаргаж, нийгэмтэй харилдаг болгох уу. Энэ талаар Боловсролын яам, Засгийн газар юу бодож байна вэ” хэмээв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх