Хөтлөгч, жүжигчин Э.Уянга өөрийн цахим хуудастаа "амьдрал хэцүү байна" хэмээн пост оруулав.
Тэрбээр "Чадахгүй юм байна өө… Сэтгэл зүрх ч дийлэхгүй юм байна. Амьдрахын тулд мөнгө хэрэгтэй, мөнгө олохын тулд ажиллах хэрэгтэй. Ажил ихтэй хүн гэртээ байдаггүй. Гэртээ байхгүй учир хүүхдүүд нь орхигдоно. Эцсийн дүндээ хүүхдүүдээ харж, ханддаггүй муу ээж л болно. Намайг багад ээж маань гадаадад сургуульд сурдаг, аав маань нэг бол ажилтай нэг бол согтуу байдаг байлаа. Хүүхэд насны минь ойр зуурын ихэнх дурсамжууд эмээ, өвөө, үхрийн хашаа, зуслангийн байшинтай холбогддог. Тэр үед аав ээжийгээ санадаг л байсан. Гэхдээ орхиж явж байж л одоогийн намайг бий болгож, дүү бид хоёрыг хүний дайтай өсгөж дээ гэж бодож, тэдэндээ талархдаг. Миний охид ч бас хожим намайг ингэж л бодно гэдэгт би итгэдэг… Гэхдээ яг одоо бол итгэл нэг л сулраад, хүчгүй болчихлоо… Уг нь хичээдэг, гэхдээ бүр л их хичээх ёстой юм байлгүй дээ. Амьдрах амархан биш юм өө…" гэжээ. Тэрбээр ганц бие ээжийн амьдралаар багагүй хугацаанд амьдарсан бөгөөд хүүхдүүдээ ганцаар өсгөж байгаа юм.