Ерөнхий сайд аа, та ч нэг өдөр Ц.Сандуйгийн хувь заяаг давтах болно

  • 0
  • 63
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Ерөнхий сайд аа, та ч нэг өдөр Ц.Сандуйгийн хувь заяаг давтах болно

 

Ерөнхий сайд аа, намын тань хоёр залуу хэлмэгдчихээд байхад та яагаад өнөөг хүртэл ганц ч үг дуугарахгүй чимээгүй явна вэ. Хилс хэргээр гүтгэгдэж 4 жилийн хорих ял сонссон Ц.Сандуйг хамгийн сайн мэдэх хүнийх нь нэг таныг хэмээн журмын нөхөд чинь хэлж байна. Намынхаа увайгүй, эрх мэдэл албан тушаалын төлөө журмын нөхдөө хийгээгүй хэргийнх нь төлөө зольчихоод байхад  та ямар шалтгааны улмаас  өнөөдрийг хүртэл үл дуугарна вэ. Та Ц.Сандуйг хамгийн сайн мэддэг шигээ хэний захиалгаар хэлмэгдүүлж шоронд хийснийг бас хамгийн сайн мэдэх хүнийх нь нэг.

Учир нь таныг тойрон эргэлдсэн намын чинь "Түгжил"-үүд Ц.Сандуйгийн амьдрал, хувь заяаг орвонгоор нь эргүүлж түүнд байгаа бүх зүйлийг нь булаан авч ээж, аав, эхнэр хүүхэд, ах дүү, садан төрөл  гээд түүнтэй хамааралтай болгоныг  амьдын хагацалд унагаж  МАН-ын мянга, мянган гишүүд дэмжигчдийг айдас хүйдэст автуулж тэдний намдаа итгэх итгэлийг нь хөсөрдүүллээ.

Яг үнэндээ Ц.Сандуй МАН-ыг сонгуульд ялсны дараа ямар албан тушаалд очсон, түүний томилогдсон албан тушаал хүн томилох эрх бүхий албан тушаал байсан уу гэдгийг бас л та хамгийн сайн мэнэ. Нөхцөл байдал ийм байхад эрхэм Ерөнхий сайд та намынхаа ялалтын туг болсон Ц.Сандуйг "Түгжил-үүдтэй   нийлэн яагаад хөсөр хаяна вэ. Хэрвээ эрхэм  Ерөнхий сайд та санаж буй бол таны итгэл хүлээлгэсэн намын тань "Муу"  залуус өнгөрсөн 10 дугаар сард таныг Засгийн газартай чинь унагах ажлыг хийж байсан. Тиймээс хэзээ нэгэн өдөр та яг Ц.Сандуй шиг  "Түгжил"-дүүлж  түүний хувь заяаг давтах вий хэмээн сануулж буй хэрэг. Учир нь "Түгжил"-үүд таныг өнөөдөр тойрон эргэлдэх  шигээ тэр нэгэн өдөр ч Ц.Сандуйг ч тойрон эргэлдэж, долоохоос наагуур явсан учраас ийнхүү байн, байн сануулж буй юм.

Та,  МАН хэмээх  том намын даргын хувьд намаа ялалтад хүргэсэн журмын андаа  зөнд нь хаях нь таны нэрд төрд ч сайнаар нөлөөлөхгүй гэдгийг хэлмээр байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх