Путин ялалтын баярын жагсаалаас өмнө Монгол болон зарим улсын тэргүүнүүдтэй уулзана.

  • 0
  • 118
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Тавдугаар сарын 9-ний өдөр Москва хотод болох Ялалтын баярын жагсаалд төрийн тэргүүнүүд нь оролцох 29 улсын жагсаалтыг ерөнхийлөгч Путины туслах танилцууллаа.

Тэрбээр сэтгүүлчдэд “Бид гаднын олон зочид төлөөлөгчийг урьсан. Бидний урьсан 29 улсын тэргүүн баярын жагсаалд оролцох төлөвтэй байна” гэжээ.

Эдгээр нь Абхаз, Армени, Азербайжан, Беларусь, Босни ба Герцеговин, Бразил, Буркина Фасо, БНХАУ, Конго, Куба, Египет, Экваторын Гвиней, Этиоп, Гвиней-Бисау, Казахстан, Киргизстан, Лаос, Монгол, Мьянмар, Палестин, Серб, Словак, Өмнөд Осет, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Венесуэл, Вьетнам болон Зимбабве улсууд юм байна.

Мөн Путин баярын жагсаалаас урьтаж Монгол, Венесуэл, Куба, Конго зэрэг улсын тэргүүнүүдтэй энэ сарын 7-ны өдөр хоёр талт уулзалт хийхээр төлөвлөсөн гэв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх