Эрдэнэс Таван Толгойн бондыг хоёрдогч зах зээлд арилжиж эхэллээ

  • 0
  • 112
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

СЗХ-ны даргын энэ сарын 26-ны өдрийн 1/2896 тоот албан бичгээр "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан "ЭТТ Бонд"-ын II транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцжээ.

Бондын хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосны дагуу доорх үсгэн кодтойгоор өнөөдрөөс хоёрдогч зах зээлд арилжиж эхэлсэн байна.

Төгрөгийн өрийн хэрэгсэл: ETTM-BD-26/08/24-C0019-10
Долларын өрийн хэрэгсэл: ETTD-BD-25/08/23-C0018-5.8

Энэ сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 912,918,897.86 төгрөгийн үнийн дүн бүхий 2,513,329 ширхэг хувьцаа арилжигдсан. Үүнээс 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ. Дөрвөн үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

"Улсын их дэлгүүр", "Булган ундрага"-ын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сонсголон бармат", "Улаансан" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 150,859 ширхэг нэгж эрхийг нийт 58,163,013 төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 14 ширхэг үнэт цаасыг 718,000 төгрөгөөр, 700 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 6.48 хувиар өсөж, 39915.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,469,964,066,995.65 төгрөг боллоо.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх