БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДАД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛЖЭЭ

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд хяналт шалгалт хийж, тодорхой зөрчлүүдийг илрүүлсэн. Цагдаагийн газрын саатуулах, баривчлах байр нь бүхэлдээ орчин нөхцөл муу, нэг хүнд ноогдох талбайн хэмжээ бага, зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулдаг, баривчлах байр чанар, стандарт, эруул ахуйн шаардлагыг хангадаггүй тул ажилтан, албан хаагчид болон саатуулагдсан, баривчлагдсан этгээдийн олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрийн аятай таатай нөхцөлөөр хангагдах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон. Түүнчлэн цагдан хоригдсон иргэдийг баривчлах байрны алба хаагчид хувийн ажилдаа дайчилсан, уртасгасан цагаар ажиллуулсан зэргээр “Баривчлах байрны дотоод журам” зөрчсөн байна. Зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний шаардлагыг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЦЕГ-ын газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод хүргүүлсэн.

Комиссын гишүүний шаардлагын дагуу “Баривчлах байрны дотоод журам” зөрчсөн алба хаагчдад сахилгын шийтгэл ноогдуулж, бусад зөрчлийг арилгуулах чиглэл өгч, арга хэмжээ авч ажилласан тухай ЦЕГ-аас ирүүлсэн хариу албан бичигт дурджээ. Мөн баривчлах, саатуулах байрны орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор шинээр барилга барих зураг төсөл боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх