Архангай аймгийн Өлзийт суманд коронавирусийн тохиолдол батлагдлаа

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Тодруулбал, өнөөдөр Өлзийт суманд коронавирусийн тохиолдол батлагдаж, тандалт судалгааны ажил хийгдэж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотоос ирээд 7 хонож буй нэг иргэний ойрын хавьтлуудаас коронавирус илэрснийг тогтоогоод байна. Аймгийн онцгой комиссын шуурхай штабын бие бүрэлдэхүүн хуралдаж, Өлзийт суманд ажиллах хариу арга хэмжээний багийг томиллоо. Мөн Сумын онцгой комиссоос тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоон тэг зогсолт хийсэн бөгөөд мэргэжлийн байгууллагуудын тандалт судалгаагаар ойрын болон дам хавьтлуудын тогтоон хариу арга хэмжээ аван ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд эмнэлэгт хэвтэж байгаа 5 иргэний биеийн байдал хөнгөн, бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 311 иргэн гэрийн дэглэмд шилжээд байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх