“Ковид 19” аль улсад илүү их үхэл тарьж байна вэ

  • 0
  • 128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

title=

Коронавирусийн шинэ төрлөөр / SARS-CoV-2/ үүсгэгддэг Ковид 19” өвчин анх гарснаасаа хойш жил дөрвөн сар, дэлхий нийтийг хамран цар тахал гэж зарлагдаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хооронд эрдэмтэд уг өвчнийг судалж, вакцин хүртэл бүтээж амжсан ч өвчний талаар мэдэгдээгүй, тайлбарлаж чадахгүй байгаа зүйл олон хэвээр л байна. Ахмад настнууд, архаг өвчтэй хүмүүст онцгой хүнд тусдаг хэрнээ Ковид 19” балчир хүүхдэд ихэнхдээ шинж тэмдэггүй шахам хөнгөн тусаж байгаагийн учрыг эрдэмтэд одоо ч олж чадаагүй хэвээр. Тэгвэл үүнтэй адил, цар тахлын хамгийн хор хөнөөлтэй тал болох үхлээр төгсөх магадлал, үхлийн хувьд улс орон бүрт харилцан адилгүй байгаа нь дэлхий нийтийг гайхашруулж байна.   

 

Өдгөө цар тахлын статистикийг Жонс Хопкинсын их сургууль, Ворлдометр” гэсэн хоёр газар хөтөлж буй. ОХУ-ын нэгэн цахим сонинд Ворлдометр”-ийн гаргасан тайланд бичсэн тайланг жагсаан, жижигхэн харьцуулалт хийсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Харьцуулалт нь амархан, улс орнуудад цар тахлын шалтгаант үхлийг халдвар авсан тохиолдолтой харьцуулж хувиар нь илэрхийлж жагсаагаад л болж. Эндээс харин сонин дүр зураг харагдсан байна.

 

Цар тахлаар хамгийн их хүнээ алдсан улсуудыг авч үзье. Өдгөө цар тахлын нийт нас баралтын 80 хувь нь доорх 20 улсад ногдож байгаа. Тэдгээр улсад үхлийн хувь доорх байдалтай байна.    

АНУ - 2,4%
2. Бразил - 2,7%
3. Мексик - 11,4%
4. Энэтхэг - 1,4%
5. Британи - 4,3%
6. Итали - 3,8%
7. ОХУ - 2,6%
8. Франц - 2,3%
9. Герман - 3,1%
10. Испани - 2,5%
11. Колумби - 2,8%
12. Иран - 4,0%
13. Аргентин - 2,7%
14. ӨАБНУ - 3,6%
15. Польш - 2,9%
16. Перу - 3,6%
17. Индонези - 3,0%
18. Украин - 2,4%
19. Турк - 1,0%
20. Чех - 2,0%
 

Эдгээр улсыг харахад Мексикт үхлийн хувьд аймшигтай өндөр /цар тахлын халдвар авсан 10 хүн тутмын нэг нь нас барсан/ үзүүлэлт гарсан бол Энэтхэг, Туркт харьцангуй бага байна. Бүгдийг нь нийлүүлээд дунджилбал 3.2 хувьтай гарчээ.

Гэтэл үхлийн хувь хатгаанаас ч багатайгаар цар тахлыг даван туулж багаа улсууд бас байна. Жишээ нь,  

Узбекистан - 0,8%
Уганда - 0,8%
Габон - 0,7%
Беларусь - 0,7%
Гвиней - 0,7%
Тажикистан - 0,7%
Зааны ясан эрэг - 0,6%
Шри-Ланка - 0,6%
Куба - 0,6%
Сейшелын арлууд - 0,6%
Сингапур - 0,5%
Малайз - 0,4%
Таиланд - 0,3%
Мальдивын арлууд - 0,3%
АНЭ - 0,3%
Эритрей - 0,3%
Катар - 0,2%
Монгол - 0,1%
Бутан - 0,1%

 

Нийтлэлийг бичигч дээрх статистикийг хараад үнэхээр их хачирхаж, Гвиней, Габон, Уганда, Тажикистаны эрүүлийг хамгаалах тогтолцоо АНУ, Герман, Английнхаас илүү гэдэгтэй би санал нийлэхгүй. Энэ тоонд итгэх үү, эсвэл цаана нь худал хуурмаг байна уу. Монгол, Бутанд үхлийн хувь нь бараг тэгтэй тэнцэж байгаа. Яагаад гэдгийг өөрсдөө бодоцгоо” хэмээн бичжээ.

 

Эх сурвалж: Eagle.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх