ОХУ-ын хүн амын ердөө 6 хувь нь COVID-19-өөс хамгаалах дархлаатай

  • 0
  • 102
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Одоогоор ОХУ-ын хүн амын ердөө 6 хувь нь л коронавирусээс хамгаалах дархлаатай болсон гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газрын Тархвар судлалын эрдэм шинжилгээ, судалгааны төв хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажил хариуцсан орлогч захирал Александр Горелов мэдэгджээ. 

Түүнийн өгүүлснээр, цар тахал дэгдсэнээс хойш Орост 4.2 сая хүн коронавирусийн халдвар аваад эдгэрсэн байна. Түүнчлэн эдгээр хүмүүсийн 20-30 хувьд нь өвчний шинж тэмдэг илрээгүй, мөн тэд эмчид хандаагүй бол 4 сая хүн вакцинжуулалтад хамрагджээ.

Ингээд үзэхэд одоо 8-9 сая хүн халдвараас хамгаалагдах дархлаатай байна. Нийт хүн ам 146 сая, тэгэхээр ердөө 5.7-6 хувь нь л дархлаатай байна гэсэн үг хэмээн Александр Горелов Российская газета сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. 

Түүнчлэн, вирусийн тархалтын хурдыг сааруулахын тулд хүн амын 60-70 хувьд нь дархлаа үүссэн байх шаардлагатай гэж Горелов  онцолжээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх