ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид өчигдөр дөрвөн хүний амь насыг авран хамгаалжээ. Тодруулбал, тагтан дээрээсээ унах гэж байсан бага насны
хоёр хүүхэд, Туул голд живж байсан 17 болон 20 настай хүмүүсийг аварчээ.
Тодруулбал Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Богд-Ар” хорооллын 21А байрны 4 давхрын тагтан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр /06.11/ 11:17 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11:36 цагт очиж, тавдугаар давхраас аврах олс ашиглан дөрөвдүгээр давхрын тагтаар орж, Б /4 настай, эрэгтэй/, Ж /2 настай, эрэгтэй/ нарыг аварчээ.