Д.Мөнх-Эрдэнэ: Судалгаанд үндэслэсэн, бодит амьдралд хэрэгжүүлэх боломжтой бодлого баримталж ажиллах хэрэгтэй

  • 0
  • 71
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Д.Мөнх-Эрдэнэ: Судалгаанд үндэслэсэн, бодит амьдралд хэрэгжүүлэх боломжтой бодлого баримталж ажиллах хэрэгтэй

 

Сүхбаатар дүүргийн 7-р хороо буюу 11-р хорооллын оршин суугчидтай нэр дэвшигч, Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ уулзлаа. Тэрбээр төрөлх сургууль буюу тус хорооны нутаг дэвсгэрт байрлах Д.Сүхбаатарын нэрэмжит II дунд сургуулиас уулзалтаа эхлүүлсэн юм. Энэ үеэр залуус ажлын байр болон суралцах орчин хомс, цагийн ажлын үнэлэмж бага байгааг илэрхийлж байсан бол ахимаг насны төлөөлөл Сүхбаатар дүүргийг жишиг дүүрэг болгохоор төсөл боловсруулж байгаагаа сонирхуулав. Түүнчлэн тус хорооны оршин суугчид автомашины зогсоол хомс, тоглоомын талбай барих ёстой газарт барилгын ажил эхлүүлсэн ч дуусгалгүй орхисон нь эрсдэл дагуулж байгааг шүүмжилсэн юм.

Д.Мөнх-Эрдэнэ: Судалгаанд үндэслэсэн, бодит амьдралд хэрэгжүүлэх боломжтой бодлого баримталж ажиллах хэрэгтэй

 Д.Мөнх-Эрдэнэ НЗДТГ-т ажиллах хугацаандаа 80 гаруй га талбайг чөлөөлүүлж, оронд нь хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барьж, орон сууцжуулах хөтөлбөр санаачилсан нь амжилттай хэрэгжиж байсан учраас энэ жишгээр цаашид ч ажиллаж чадна гэдэгт итгэлтэйгээ байгаагаа тус хорооны оршин суугчид хэлж байв.

Д.Мөнх-Эрдэнэ: Судалгаанд үндэслэсэн, бодит амьдралд хэрэгжүүлэх боломжтой бодлого баримталж ажиллах хэрэгтэй

 Д.Мөнх-Эрдэнэ залуусын асуултад хариулахдаа Ажил олгогч болон оюутан залуусыг холбох гүүр хэрэгтэй байгаа. Үүнээс гадна өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан аж ахуйн нэгжүүд оюутан залуусыг өндөр цалинтай ажиллуулах боломжгүй байна. Энэ нь тэдэнд давхар хүндрэл үүсгэх эрсдэлтэй юм. Тиймээс оюутнуудын ажлыг өндрөөр үнэлж, сайн цалин олгох ямар боломж байгааг судалгаагаар тогтоосны дараа хэрэгжих боломжтой, зөв зохицуулалт хийж болно. Хамгийн чухал нь төр, төрийн байгууллагууд судалгаанд үндэслэсэн, бодит амьдралд хэрэгжих боломжтой бодлого баримталж ажиллах нь зүйтэй байна” гэдгийг онцолсон юм.

Д.Мөнх-Эрдэнэ: Судалгаанд үндэслэсэн, бодит амьдралд хэрэгжүүлэх боломжтой бодлого баримталж ажиллах хэрэгтэй

 

Түүнчлэн газар өмчлөх эрхийн бичиг авч чадахгүй байгаа иргэд нэр дэвшигчид хандаж, Авлигын хана хэрмийг туушиндах” цаг нь болсон учраас энэ уриалгыг нь дэмжиж байгаа гэдгээ хэлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

Эх сурвалж: Нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнийн сонгуулийн штаб




Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх