ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр Их дэлгүүрт гарсан галыг найман ангийн 230 алба хаагч ажилласан. Гал түймрийг 27 авто машинтай 40 минут ажиллаж галын тархалтыг зогсоосон. Дээрх гал түймэрт Онцгой байдлын 230 алба хаагч болон цагдаагийн 180 алба хаагч ажилласан. Цагдаагийн байгууллага хэргийн газрыг шуурхай хамгаалалтад авч, гал унтраах нөхцөл байдлаар хангаж ажиллалаа. Утаанд угаартаж барилгын долоон давхарт байсан долоон иргэнийг авто механик шат ашиглан буулгасан. Энэ үеэр Онцгой байдлын хоёр албан хаагч угаартсан” гэж шадар сайд Ө.Энхтүвшинд Улсын их дэлгүүрт гарсан галын шалтгаан нөхцөл байдлын талаар танилцууллаа.