УИХ-ын ээлжит сонгуульд улс төр, нийгэм соёлын янз бүрийн төлөөллүүд оролцохоор нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Тэдгээр нэр дэвшигчдээс нэгэн содон гэж хэлж болохуйц мэргэжлийн хүмүүс нэр дэвшсэн нь манайхны ярьдгаар хүчний байгууллагынхан буюу цэргийн албан хаагчид юм. Эдний дундаас Зэвсэгт хүчнээс Б.Баярмагнай генерал, Хилийн цэргээс Ц.Сэргэлэн генерал сонгуулийн сунгаанд гарсан нь нь манай цэрэг, хүчний байгууллага төлөөллөө илгээж, гэнэт сөрөг давшилтанд оров уу гэлтэй санагдаж байна.
Гэхдээцэргийн хүн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд буруу юм ерөөс байхгүй, Харин ч сайн зүйл. Дэлхийн түүхэнд цэргийн жанжин, генерал хүн парламентын гишүүн байтугай ерөнхий сайд, ерөнхийлөгч болж улс орноо аварч байсан түүх хүртэл байдаг. Хамгийн наад зах нь манай хойд хөрш ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гэхэд л хуульч мэргэжилтэй боловч амьдралынхаа ихэнх он жилүүдийг дэлхийд алдартай КГБ-ын албанд өнгөрүүлж өдгөө дэлхийн аварга том гүрнийг амжилттай удирдаад явж байна.
Өөр нэг жишээг дурьдахад Францын алдарт генерал Шарьл де Голлийг нэрлэж болно. Шарль де Голль дайны хүнд жилүүдэд эх орноосоо хол харийн нутагт байсан ч Тулалдаж буй Франц” цэргийн нэгдсэн хүчийг удирдаж дайнд ялалт байгуулан дайны дараа улс орноо олон жилийн турш удирдаж, эх орноо хөгжүүлж байсан гайхамшигт түүх байдаг. Түүнтэй нэгэн адилаар Монгол улсад ч мөн адил цэргийн хүн төрд зүтгэж улсынхаа төлөө хүчин зүтгэж явсныг буурал түүх өөрөө гэрчилж ирсэн.
Цэргийн хүний тухайд ярьвал нэг онцлог давуу шинж чанар байдаг. Тэр нь юу вэ гэвэл цэргийн хүн хар багаасаа хатуу чанд сахилга батад захирагдаж, аль нэг нам улс төрийн эвслээс ангид зөвхөн эх орон, өргөсөн тангарагтаа үнэнч байх хууль дүрэмтэй. Энэ утгаараа цэргийн хүн аливаа нэг намын халаасны хүн болдоггүйгээрээ бусад хүмүүсээс тэс ондоо байдаг. Тийм болохоор энэ сонгуульд улс төр, эдийн засгийн бүлэглэлийн болон аль нэг намын халаасны хүнийг сонголгүй жинхэнэ эх оронч сэтгэлтэй, цэргийн хүнийг төрийн түшээгээр сонговол сонгогч олон болоод улс эх оронд мааньмаш зөв сонголт болно.
Учир нь цэргийн хүү бол эх орны хүү байдаг. Тиймболоод ч тэр үү яруу найрагчид Эр цэрэг үгүй бол эх орон эзгүйрнэ” гэж шүлэглэсэн нь бий. Цэргийн хүн өөрийнхөө мэргэжлээр эх орноо дахин хүчирхэг болгосон бодит түүх байдаг учраастийм л төрийн түшээдтэйболж гэмээн бид өнөөдөр сөхөрсөн энэ улс орноо босгох боломж бүрдэнэ.
Ж.Бат