МАН-ын мөрийн хөтөлбөр дотор Монгол улсын иргэдийн эдийн засаг, амьдрал ахуйг мэдэгдэхүйц дээшлүүлэх хэд хэдэн хөтөлбөр бий. Үүний нэг бол ажлын байрыг дэмжих хөтөлбөр билээ. Уг хөтөлбөрийн зорилт нь хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй, ажил олгогчид урамшуулал олгох, ажлын байрыг хадгалах, ажил хайгч, оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчийг түр ажлын байраар хангаж тэдгээр иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд оршино.
Тухайн хөтөлбөрт бакалавар зэрэгтэй залуучуудаас гадна ажил хийх боломжгүй иргэд хүртэл хамрагдах боломжтойг дуулгахад таатай байна. Учир нь ажил олгогчид, шинэ ажил горьлогчдод нас хүйс, мэргэжил боловсролоос эхлүүлэн маш олон шаардлага тавьдаг. Харин энэ ажлын байрыг дэмжих хөтөлбөрт бүх насны иргэдийг хамруулахаас гадна ажил олгогчдыг дэмжих, бүр тэдгээрт санхүүгийн дэмжлэг олгох зэрэг нь ихэд бахархууштай.
Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнд ажил олгогч болон, ажил горьлогчдод хэн хэн нь ашиг тустайгаар шийдэж өгсөн нь хамгийн зөв зүйл байв.
Тухайлбал,
Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох
Аж ахуйн эрхлэлтийн сургалтад хамруулах
Борлуулалтын болон ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх
Ажил олгогчил дэмжлэг олгох
Нийтийг хамарсан ажил зохион байгуулж, түр ажлын байраар хангах
Ажил хайгч, иргэд, оюутан, суралцагчдыг цагийн ажилд зуучлах
Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээ
Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах зэрэг ажлуудыг зохион байгуулах аж.
Эдгээр хэрэгжүүлэх хөтөлбөрт хамгийн их анхаарал татаж байгаа хөтөлбөрт борлуулалтын болон ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр багтаж байна. Өөрөөр хэлбэл ХЭДС-ийн жижиг зээл, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар хувиараа аж ахуй, бичил бизнес эрхлэгч, нөхөрлөл, хоршоод үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 6 болон түүнээс дээш сарын хугацаагаар байнгын ажлын байр түрээслэн үйл ажиллагаа явуулсан иргэд ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэгт хамрагдах юм. Ингэснээр хувиараа бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд маш том туслалцаа болох юм.
Мөн ажил олгогчид болон оюутан залуусыг цагийн ажилд зуучлах, тэдэнд аль болох боломжтой арга хэрэгслүүдийг зааж зааварчлах юм. Ингэснээр ажил хайгч иргэд, их, дээд сургуулийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагчийг орлого олоход болон орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор цагийн болон бусад ажлын байрт зуучлана.
Эдгээр хөтөлбөрт хамрагдсан иргэд хичээл зүтгэл, итгэл чармайлттай байсны үр дүнд байнгын ажлын байртай болох ба, өөрийн бизнесийн арга техникт суралцсан байх болно