УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ-ноос бүртгэж батламжлах үйл явц үргэлжилж байна. Энэ үеэр зарим эх сурвалжууд АН-аас Баян-Өлгий аймагт нэр дэвших эрхээ авсан УИХ-ын гишүүн Д.Муратыг СЕХ-ноос хассан гэж мэдээлсэн юм. Учир нь СЕХ-ноос гаргасан жагсаалтад түүний нэг байгаагүй. Харин уг мэдээллийг АН-аас үгүйсгэж, Д.Мурат нэр дэвших эрхээ авсан, СЕХ дээр ямар нэг алдаа гарсан байх гэлээ.
Түүний хувьд өмнө нь эмэгтэй хүнд хүч хэрэглэсэн, биед нь гэмтэл учруулсан, бэлгийн дарамт үзүүлж, ичимдэг эрхтнийхээ зургийг цахим сүлжээгээр илгээсэн гэх асуудалд холбогдож байсан. Олон нийтээс ихэд шүүмжлэл дагуулсан эл асуудал шүүхээр удтал явсны эцэст Д.Муратыг цагаатгасан юм. Тиймээс УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшихээр болсон. Хэдийгээр шүүх түүнийг цагаатгасан ч эмэгтэй хүнтэй холбоотой ёсзүйн асуудлыг нь олон нийт мартаагүй. Харин АН ёсзүйн асуудалд холбогдсон хүнээ нэр дэвшүүлсэн нь Баян-Өлгийд сонголтгүй болсных уу, ёсзүйн асуудлыг үл тоосных уу?
Т.Хэрлэн