Банк, ББСБ-уудын түрээсийн хүү, эргэн төлөлтийг түр зогсоохыг шаардлаа!!!

  • 0
  • 121
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Улсаа аврах ард түмний хөдөлгөөн-өөс Монголбанкинд банк, ББСБ, түрээсийн сарын төлөлт, хүүг түр хугацаанд зогсоох шаардлага хүргүүллээ. 

Улсаа аврах ард түмний хөдөлгөөн-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар:

 Өнөөдөр Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн гэж этгээд өнгөрсөн долоо хоногт боломжгүй гэсэн. Өнөөдөр би ичиж байна. Яагаад өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгчөөс хууль биелүүлэхийг иргэд шаардаад зогсож байдаг юм бэ. Монголбанкны ерөнхийлөгч гэдэг хүн өнгөрсөн оны 11-р сард ард түмнээс томилогдсон. Өнөөдөр 11 банк, 530 ББСБ, 6800 ломбард мөнгө хүүлэгчдээс сонгогдсон юм шиг тэд нарын эрх ашигт үйлчлээд байгаа юм.

Төрийн байгууллагуудаас асууя. Хэрэв болохгүй гэж байгаа юм бол Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн, ямар зүйл заалтыг баримталж болохгүй гээд байгаа юм. Ямар ч хуулийн нэр томьёо байхгүй амаараа болохгүй гэдэг үйлдлийг үзүүлж байгаа энэ дарангуйлагчдын эсрэг тууштай тэмцэнэ гэв.

9918

Философич Ц.Нарангэрэл: Хөл хориотой энэ үед ард иргэд банкныхаа зээлийг төлж чадахаа байсан. Түрээсийн төлбөрөө төлж чадахаа байсан. Иргэн бүр зээлтэй. Монголбанкнаас бид юу хүсэж байна гэвэл Монголбанк мөнгөний хороо гэгчийгээ яаралтай хуралдуул бодлогын хүүгээ бууруул! Ард иргэдийг мөнгөхүүлэгч нарын боол болгохоо боль! зогсоо! Хятад улс Хубэй мужийн зээлийн хүүгээ 5, 6 сар хүртэл зогсоож байна. Ард иргэдийнхээ татварын мөнгөөр санхүүждэг төрийн байгууллага өөрөө ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгыг хамгаалах үүрэгтэй. 30 жилд хагартлаа баяжсан 8 их наядын хадгаламжтай 500 иргэн байна. Энэний 30 хувь нь гадаадын иргэн. Бид нар өнөөдөр мөнгө хүүлэгч нарын боолууд болсон.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх