БНХАУ-д 200 мянган ам долларын тусламж өгнө гэсэн мэдээлэлд Хятадын ард түмэн талархаж байна.

  • 0
  • 90
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Зовох цагт нөхрийн чанар танигдана 
1995 оны 1-р сард Японы өмнөд хэсгийн Кобэ хот орчимд болсон, Их Газар хөдлөлт гэж түүхэнд бүртгэгдсэн газар хөдлөлтийн дараа Монгол Улс нь зах зээлд шилжээд удаагүй, өөрсдөө эдийн сангийн тун хүнд нөхцөлд байсан хэдий ч, Японы ард түмэнд хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгаж Говь комбинатынхаа хөнжил, нүүдэлчид Монгол эсгий гэр, бас бус хүнсний бүтээгдэхүүн илгээж байсан түүхийг тээр нэг жил Монголоор аялж явсан Япон өвгөн, эмгэн хоёроос сонсч байсан шүү.
Үүнээс 50хан жилийн өмнө Наран Улс манайхыг эзлэх санаатай, хоорондоо байлдаж байсан гэж байгаа... Капитализмд ховордчихоод байгаа болохоос биш, жинхэнэ Монгол хүнийг тодорхойлбол агуу энэрэнгүй, тусч сэтгэлтэй гэх болов уу.

Ямар ч ядуу хүнд саван олддог байхгүй юу гэдэг шиг... ямар ч зовсон хүнд бусдад туслах боломж байдаг л байхгүй юу.

Манай улсаас БНХАУ-д 200 мянган ам долларын тусламж өгнө гэсэн мэдээлэлийн доорх зарим сэтгэгдэлийг орчуулан хүргэж байна:

“Чингис хааны үр ач нар

Сайхан сэтгэл нь Монгол хүний үндсэн чанар”

“Монголын эдийн засаг муу байгаа ч, Хятадын хамгийн хүнд хэцүү үед тусламж үзүүллээ, сэтгэл хөдөллөө

Сэтгэл хөдөллөө, эдийн засгийн хүндрэлтэй үед ийм шийдвэр гаргах гэж, амаргүй шүүдээ. Харьцуулдаа Тайван яав? Хойд Солонгос яав?

“Монгол улс үнэхээр агуу юм. Хятад иргэний хувьд маш их талархаж байна.

Хятад мэдээж энэ мөнгөөр дутахгүй, гэхдээ чухал цаг үед гараа сунгах анд нөхдөөр дутна, Монгол улсыг дэмжиж байна. Мөнгө их, бага нь чухал биш сэтгэл чухал. Монголын gdp манай нэг хөгжилтэй хотын хэмжээнд хүрэхгүй ч, сэтгэл нь өөр юм

Солонгос, Тайваниас хүчирхэг юм

Хойд Солонгосчууд яав? Бүгдээрээ унтаад байгаа юм уу?”... гэх мэт олон сэтгэгдлүүд байна.

За тэгээд ер нь бол дэлхийн түүхэнд бүх улс үндэстэн л хөрштэйгөө байлдаж байсан байдаг юм. Амбасан үеийн утгагүй өшөө хорсолоо мартаад ирээдүйрүү харж амьдарна шүү гэж.

Чингүүн Баярмагнай

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх