“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ

  • 0
  • 76
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн нь 2008 онд анх удаа бизнес эрхлэгчдэд зориулж, олон хэвлэл мэдээллийг хамруулсан зар сурталчилгааны кампанит ажлыг өрнүүлсэн. "GrandExpo” нэрээр эхэлсэн эл төсөл нь 11 жилийн хугацаанд олон зуун бизнес эрхлэгчийг бодит зар сурталчилгаагаар дэмжиж ирсэн билээ. Өнгөрөгч онд 10 жилийн ойгоо салбар, салбарын Grand50 байгууллагатай хамтран тэмдэглэсэн эл хамт олон энэ удаад XXI зууны Grand21-ийг нэрлэж, шагналыг ёслол төгөлдөр гардуулахаар зэхээд байна. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны нэвтрүүлэг 21 телевиз, 100 гаруй сайтаар цацагдах аж.

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгийн гишүүн байгууллагын тоо жилээс жилд нэмэгдэж ирсэн. Маркетингийн мэргэшсэн зөвлөхүүд компаниудтай нягт хамтран ажиллаж, бодит үр дүнд хүргэдэг онцлогтой. "GrandExpo”, "GrandAwards” наадамд шалгарч, зар сурталчилгаанд хамрагдаж ирсэн компаниуд өдгөө монголдоо топ татвар төлөгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, ганхашгүй байр суурьтай болж төлөвшжээ. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэгчид, гарааны бизнес эрхлэгчдийг үргэлж дэмжиж ирсэн юм. Тус хүрээлэнгийн дэргэдэх "Ням ном” хэвлэлийн газар нь "50 Чухал хүн”, "Монголыг өөрчлөх хүмүүс” номыг анх удаа эрхлэн гаргасан. Эл номуудад бизнес, улс төр, соёл урлаг, спортын салбарын онцлох эрхмүүдийн хөрөг, ярилцлага багтсан байдаг. 2020 онд "50 Чухал хүн”, "Монголыг өөрчлөх хүмүүс” номын хоёр дахь ботийг хэвлэлтэнд өгнө гэдгээ тэд мэдэгдлээ. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2020.02.21-ний өдөр болох гэнэ. XVII жарны төмөр хулгана жилийг угтаж зохион байгуулагдах "XXI ЗУУН, 21 ГРАНД, 21 ТЕЛЕВИЗ” төсөлд бизнес эрхлэгчид ихээхэн ач холбогдол өгч байна.     

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх