Амбассадор орон сууцны суурин дахь хөрсний усыг гурван сарын турш 24 цагаар шавхаж байна

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Амбассадор орон сууцны суурин дахь хөрсний усыг гурван сарын турш 24 цагаар шавхаж байна

 

Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амбассадор резиденс” хэмээх тансаг зэрэглэлийн орон сууцны суурьнаас хөрсний ус их хэмжээгээр нэвчин гарч иржээ. Хөрсний усыг гурван сарын турш 24 цагаар шавхаж байгаа талаар иргэн С.Сэрдарам өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлжээ.

Түүний мэдээллийг хүргэе. "Амбассадор тэргүүтэй өндөр зэрэглэлийн орон сууцнуудын суурийн усыг 3 сарын турш 24 цагаар шавхаж байна. Ямарч сайн помп уу? Яасан ч шавхагдашгүй ус уу? Гэхдээ ийм сайхан тунгалаг хөрсний ус дахиад хэзээ ч нөхөн төлжихгүй. Нийслэлийн МХГ, Байгаль орчны газар харж хянаж байдаг болов уу? Хүйтэн ус, цан хүүрэгт нэвт цохиулсон голын дагуух олон мод бутнууд дахиад сэргэх болов уу? Тэднийг хартал шейр хийж өгнө үү!

Яг одоо Тоттори Их сургуулийн профессор Хироки Ямашитагийн "Хуурайшилт ихтэй бүс нутгийн хот байгуулалт” лекц сонсож байна. Сүүлийн үед 1 саяас дээш хүнтэй 20 гаруй хот экологийн сүйрлээс болж эзгүйрчээ. УБ хотод ийм аюул их ойрхон байна гэнээ. Олон жил энэ асуудлыг судалсан энэ профессорыг хэдэн нойрмог оюутнуудад лекцдүүлж байснаас Хотын захиргаа, мэргэжлийн хяналтынхантай уулзуулахсан” гэжээ.

bairnuud Амбассадор орон сууцны суурин дахь хөрсний усыг гурван сарын турш 24 цагаар шавхаж байна

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх