УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад САНУУЛАХ арга хэмжээ авахаар боллоо

  • 0
  • 132
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

ИЗНН-аас жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй М.Нарантуяа-Нара нь цахим хуудсаараа лайваар бараа сурталчилж, УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гадаадад зорчсон зэрэг нь олны шүүмжлэлийг дагуулсан. Улмаар УИХ-ын Тамгын газраас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд албан хүсэлт хүргүүлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэхүү асуудалтай холбогдуулан байнгын хорооны даргын байгуулсан Ажлын хэсгийн хуралдааны дүгнэлтийг танилцуулсан.

Ингээд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн байна. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар сануулах арга хэмжээ авахаар болов.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх