ХУУРАМЧ ДИПЛОМТАЙ ХҮН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ЗАХИРАЛ ХИЙГЭЭД ЯВЖ БОЛДОГ ЮМ УУ, ХҮМҮҮСЭЭ?

  • 0
  • 3889
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Сэтгүүлч өөрийн цахим хуудсаараа "ХУУРАМЧ ДИПЛОМТАЙ ХҮН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ЗАХИРАЛ ХИЙГЭЭД ЯВЖ БОЛДОГ ЮМ УУ, ХҮМҮҮСЭЭ?" хэмээн асууж, баримт дэлгэжээ. 
 
Өлзий Өлзий гэсэн фэйсбүүк хэрэглэгч "ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй хуурамч диплом ашиглан албан тушаалд томилогджээ
 
Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй Ж.Бат-Ирээдүйн Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын диплом хуурамч гэдгийг ОХУ-ын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас албан ёсоор мэдэгдсэн баримт ил болсон байна.
 
Ж.Бат-Ирээдүй нь 2004 онд ОХУ-д Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан хэмээн өөрийн намтартаа тусгасан байх бөгөөд энэхүү хуурамч дипломаа ашиглан Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал болтлоо дэвшжээ. Харамсалтай нь, ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн албан бичигт Ж.Бат-Ирээдүйн хамгаалсан гэх шинжлэх ухааны докторын зэрэг нь Мэргэжлийн аттестацийн комисс гэх газрын шийдвэрээр олгогдсон гэх бөгөөд энэ байгууллагын үйл ажиллагаа нь шинжлэх ухааны болон шинжлэх ухааны сурган хүмиүүжүүлэх ажилтнуудын аттестатчилах хорооны үйл ажиллагаатай хамааралгүй.
 
учраас олгосон диплом нь ОХУ-ын баримт бичигт хамаарахгүй хэмээн тодорхой бичжээ. Тиймээс Ж.Бат-Ирээдүйн нэр дээр олгогдсон, эвэл хуурамчаар олж авсан докторын диплом нь ОХУ-ын албан ёсны баримт бичигт огтын хамааралгүй болж таарч байна. Үүнийг улам батжуулж тус албан бичигт Ж.Бат-Ирээдүйн доктор гэсэн баримт бичгийг ОХУ-ын ямар ч хууль тогтоомжийн хүрээнд хүлээн зөвшөөрөхгүйг мэдэгджээ.
 
Өөрөөр хэлбэл манай улсын 100 жилийн түүхтэй Судар бичгийн хүрээлэнгийн сууринаас өргөжиж тэлж өнөөдрийг хүрсэн Хэл бичгийн хүрээлэнгийн захирал гэх албан тушаалыг Ж.Бат-Ирээдүй нь хаанаас, ямар аргаар олж авсан нь мэдэгдэхгүй хуурамч бичиг баримтыг ашиглан олж авсан гэсэн үг юм" гэжээ. 
 
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх