МХЕГ-аас Барилга байгууламжийн ашиглалтын аюулгүй байдлын зөвлөмж гаргалаа

  • 0
  • 78
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч нарт барилгын ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор МХЕГ-аас дараах асуудлыг анхаарч ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.
 
- Барилгын өмчлөгч, эзэмшигч нь барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхгүй байх;
- Барилгын орчны тохижилт, гэрэлтүүлгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх, барилгын нүүр талыг өөрчлөх тохиолдолд аймаг, нийслэлийн ерөнхий архитектортой зөвшилцөж, холбогдох арга хэмжээг авч ажиллах;
- Барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах, ажлын зураг төсөл, түүний угсралт, бэхэлгээний ажлыг тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц бүтээцэд эвдрэл, гэмтэл, хүрээлэн буй орчинд аюул осол гарахаас урьдчилан сэргийлэх;
- Барилга байгууламжийн гадна тохижилтын зам, талбай, ногоон байгууламж, тохижилтын засвар арчлалтын ажлыг тогтмол хийж, нийт газрын 10 хувьд ногоон байгууламж төлөвлөх, авто болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахгүй байх;
- Барилгын гадна тохижилтын засвар арчлалтыг хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах;
- Барилгын дээвэр, адрын хучилт болон бусад бүтээц дээр цас мөс, хог шороо, тоосонцор болон бусад зүйлс хуримтлагдан даац хэтэрч осол гарахаас сэргийлэх;
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх