Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсон монголд айлчилна гэлээ

  • 0
  • 20
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
“Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцож буй Монголын багийн удирдлагууд Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонтой уулзалт хийв. Уулзалтын үеэр Эндрю Парсон хэлсэн үгэндээ Монгол улсаас паралимпын наадамд анх удаа хоёр төрөлд эрх авч оролцож буйд баяр хүргэж, амжилт хүслээ.
 
Мөн паралимпын наадамд тасралтгүй оролцож байгааг өндрөөр үнэлж, зуны паралимпын наадмаас алтан медаль хүртсэн амжилтыг онцгойлон сайшаав. Олон улсын паралимпын хороог дэмжинэ гэдэгт итгэлтэй байна, удахгүй Монгол улсад айлчилна гэдгээ илэрхийлсэн юм.
 
Харин Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр “Монгол Улсын Засгийн газраас паралимпын тамирчдыг ихэд дэмждэг, үндэсний шигшээ багийн тамирчдын тоо жил ирэх тусам өсөж байгаа цаашид дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн ач холбогдолтой уулзалт боллоо.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх