С.Баярхүү: Байгаль хамгаалагчдын цалинг нэмэх шаардлагатай

  • 0
  • 81
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“Бид байгаль хамгаалагчид” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Уг чуулганы үеэр байгаль хамгаалагчдын тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх илтгэлийг Монголын байгаль хамгаалагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Баярхүү танилцууллаа. 

Тэрбээр "Байгаль хамгаалагч гэж хэн бэ гэдгийг аль ч хуульд тодорхойлж бичээгүй байна. Бодлого боловсруулагчид цаашид анхаарах нь зүйтэй. Судалгаанд оролцсон хүмүүсээс харахад 25-40 насны хүмүүс байгаль хамгаалагчийн ажлыг хийж байна. Хүйсийн хувьд 80.7 хувь эрэгтэй, 19.3 хувь нь эмэгтэй байгаль хамгаалагчид байна. 

Байгаль хамгаалагчдын 41 орчим хувь нь 400-500 мянган төгрөгийн, 27 хувь нь 500-600 мянган төгрөгийн цалинтай байна. Уг цалин нь суутгал тооцсон дүн юм. Байгаль хамгаалагчид гар дээр авч байгаа цалингаараа өрхийн амьдралаа авч явахад хэцүү байна. Цалинг нэмэгдүүлэх шаардлагатай. Зөвхөн байгаль хамгаалагчийн цалингаар ажилладаг өрх 35.7 хувь байна. Байгаль хамгаалагчийн цалин дээр эхнэр, нөхрийнх нь орлого нэмэгдсэн хэсэг 42.6 хувь байгаа.

Байгаль хамгаалагчид цагийн хязгааргүй, өдөр, шөнийн алинд нь ч хамаагүй, өвөл, зун харгалзахгүй ажилладаг. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 79 хувь нь илүү цагийн, хээрийн нэмэгдэл авч байгаагүй гэж хариулсан. Уг ажилчдын ажлын байрны судалгааг нарийвчилж гаргаж ирэх хэрэгтэй" гэлээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх