Эрдэнэт үйлдвэрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчилна

  • 0
  • 76
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Засгийн газар өчигдрийн ээлжит хуралдаанаараа "Эрдэнэт" үйлдвэрийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчлах асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ тухай Засгийн газар албан ёсны вэб хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Уг мэдээлэлд " “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчилна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулж байна" хэмээсэн байна.  

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх