Японы нийслэлийн бүсийн төмөр замд устөрөгчийн хөдөлгүүртэй "Хибари" галт тэрэг туршилтаар явна

  • 0
  • 205
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Японы төмөр замын томоохон компани болох JR East компани “Хибари” нэртэй устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг анхны галт тэргээ зам дээр туршсан байна.  Уг галт тэргийг нийслэл Токиогоос холгүй байрлах Кавасаки хотын туршилтын баазад  олог нийтэд танилцуулсан байна.

“Хибари” галт тэргийг Японы нийслэлийн бүсийн төмөр замуудын нэгэнд туршилтаар явуулахаар төлөвлөжээ. Шинэ загварын галт тэрэг нь хөдөлгүүрээ устөрөгчөөр дүүргэн, нэг дүүргэлтээр ойролцоогоор 140 км зам туулах чадвартай гэнэ. Байгаль орчинд ээлтэй шинэ хөдөлгүүртэй галт тэргийг дизель хөдөлгүүрээр ажилладаг галт тэрэг зорчдог хөдөө орон нутагт явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх