Монгол программист залуу гэрээсээ Лондонд төвтэй технологийн компанид ажилладаг

  • 0
  • 66
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол программист залуу гэрээсээ Лондонд төвтэй технологийн компанид ажилладаг

 

 
Программист Б. Золбаяр магистрын зэрэггүй, гадаадад сурч үзээгүй ч гэрээсээ Англи улсын Лондонд төвтэй технологийн компанид ажилладаг. Тэрбээр энэ ажлынхаа зэрэгцээ gerelt.gereesee.com сайтыг ажиллуулдаг юм. Энэхүү сайт нь ашгийн бус бөгөөд гадаадад гэрээсээ ажиллахыг хүсдэг хүмүүст өөрийн туршлагыг үндэслэн үнэ төлбөргүйгээр зөвлөгөө өгдөг аж. Гадаад орныг зорин суралцаагүй ч эх орноосоо өөрийн дуртай ажлыг хийх сонирхолтой хэн бүхэнд энэ цахим хуудас нээлттэй гэдгийг тэрээр онцлов. 
 
Залуу программист Б. Золбаярын хувьд багаасаа л "Google", "Facebook" гэх мэт технологийн томоохон компаниудад ажиллах мөрөөдөлтэй хүүхэд байжээ. Гэвч гадаадад сурах хүсэл нь биелээгүй ба Монголдоо хүссэн мэргэжлээрээ суралцан төгсөж, ажилд орсон байна. "Хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийж, түүнийхээ үр шимийг хүртэх хүртлээ тууштай зүтгэх ёстой шүү" хэмээн тэрээр бусад залуучууддаа хандан хэлжээ.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх