17 настай монгол хүү Японы ахлах сургуулийн чөлөөт бөхийн тэмцээнд түрүүлжээ

  • 0
  • 73
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

title=

Бүх Японы ахлах сургуулийн чөлөөт бөхийн 64 дэх удаагийн аварга шалгаруулах Казама Кап” тэмцээн гуравдугаар сарын 24-26-нд Нигата мужид болжээ.

Тус тэмцээнд Кашива Ниттай” ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, 17 настай монгол хүү Батбаярын Намбардагва 125 кг-ын жинд зургаан барилдаан хийж алтан медаль хүртсэн байна. Домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг Ичиши залуучуудын клубийн багш Р.Баяраа түүнийг 2020 онд уг сургуульд оруулсан байна.

Б.Намбардагвын нь Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Монгол Улсын начин Дугардоржийн Батбаярын хүү юм. 

Эх суралж: Eagle.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх