"Алтны магнат" асан Ц.Мянганбаяр 6 жилийн хорих ял сонслоо

  • 0
  • 132
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос "Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал, шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар буюу залилах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг  2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг "залилах " гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Товчхондоо тэд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлох чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана хэмээн хууран мэхэлсэн хэрэгт холбогдсон юм.
Тиймээс Ц.Мянганбаярт 6 жилийн хорих ялыг, Х.Даржаад 5 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 
"Монгол газар” ХХК 2015 онд дампуурлаа зарласан бөгөөд тус компани нийгмийн даатгалд 10, Монголбанканд 30 гаруй, аж ахуйн нэгжүүдэд олон тэрбум төгрөгийн өртэй хэмээн тухайн үед хэвлэлд мэдээлж байсан юм.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх