Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 15 давхраас хүн унаж нас баржээ

  • 0
  • 115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

title=

Хөл хорио тогтоогоод байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нэг иргэн 15 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ.

Одоогоор хэргийн газарт Цагдаагийн байгууллагынхан очиж, үзлэг шалгалт хийж буй бөгөөд шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Мөн хотхоны тус хэсгийг хамгаалалтад авч, хөдөлгөөнийг хязгаарлажээ. 

БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-21-ны хооронд хөл хорио тогтоогоод байгаа юм. Одоо хэргийн газар эмнэлэг, цагдаагийн байгууллагын ажилчид ажиллаж байгаа талаар цагдаагийн газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх